Товч танилцуулга
Талын Өргөө эко бааз нь 2008 онд орон нутгийн иргэдийн санаачлагаар анх байгуулагдсан бөгөөд 2009 онд Актив Адвенчер компанийн дэмжлэг, хөрөнгө оруулалтаар өргөжиж, үйл ажиллагаа нь тогтмолжсон.
Бид байгаль орчиндоо сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, орон нутгийн байгаль, соёлыг дэмжих, нутгийн иргэдийг нэмэлт орлоготой болгох зарчмуудыг баримталдаг бөгөөд жил бүр тодорхой төлөвлөлтийн дагуу жижиг төслүүдийг орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлж байна.
♦ 2010 оны 7 сард нутгийн иргэдийг дэмжих зорилгоор “Анда” сургалтын төвийг нээж эмэгтэйчүүдэд гар урлал, бэлэг дурсгалын чиглэлээр сургалт зохион байгуулсан.
♦ Мөн Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвийн дэмжлэгтэйгээр "Соёлын Аялал Жуулчлалын Олон Улсын Нийгэмлэгтэй хамтран "Монгол соёл англи хэлээр" сэдэвт танин мэдэхүйн англи хэлний сургалтыг 2010 оны 8 сард зохион байгуулсан бөгөөд сургалтанд ОХУ, Буриад улсын Улаан- Үүд хотоос 40 сурагчид, орон нутаг Батширээт сумын төв болон Хурх багаас нийт 10 хүүхэд оролцож Монгол нүүдэлчин ахуй соёлтой гүнзгий танилцан зуны амралтаа идэвхитэй өнгөрүүллээ.



